Төсөл сонгон шалгаруулах дэд хороо хуралдлаа.

✅Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д зааснаар улсын хэмжээнд төсөл хүлээн авах зарыг нэгэн зэрэг мэдэгдэж, 2022 оны 06 дугаар сарын 07-оос 07 дугаар сарын 06-ны хооронд цахимаар хүлээн авсан.

Хэнтий  аймгийн хувьд цахимаар 5 сумын 12 аж ахуйн нэгж байгууллагаас 6 салбарт 1.280.240.000 төгрөгийн зээл хүссэн төсөл илгээгджээ.

Дээрх журмын дагуу 4 шатны үнэлгээ явагдаж 6 аж ахуйн нэгж байгууллагын 567.960.000  төгрөгийн зээл хүссэн төсөл тэнцссэн бөгөөд аймгийн Засаг даргын 2022 оны А/766 дугаар захирамжаар байгуулагдсан дэд хорооны ажлын хэсэг шалгарсан 6 төслийг хэлэлцэн үнэлгээ өгч, шалгарсан төслүүдийн жагсаалтыг баталлаа.

Энэ удаагийн төсөл сонгон шалгаруулах дэд хорооны хурал Засаг даргын тамгын газрын цахим хуудсаар нээлттэй явагдлаа,

НИЙТЭЛСЭН: 2022-10-21 өдөр 16:44:2 цаг