УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022.05.17-ны өдөр Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга М.Алтанцэцэг, Монголын Хүнс, хөдөө аж ахуй, Байгаль орчны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны ахлах мэргэжилтэн н.Оюунсайхан, Хэнтий, Төв аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Оюун, н.Оюун нар Хэнтий аймагт ажиллаж ХХААГазрын албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар МЭХолбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлын тухай мэдээлэл өгч төрийн албан хаагчдын өмнө тулгамдаж буй асуудлыг сонслоо.

Энэ үеэр ХХААГазрын дарга Ж.Энх-Амгалан болон нийт ажилтан албан хаагчид төрийн албан хаагчдыг төлөөлж сумдын Засаг даргын Тамгын газарт ажиллах салбарын мэргэжилтэн дутагдалтай байгаа гол шалтгаан болох цалин багатай, ажлын ачаалал өндөр, сум орон нутагт ажиллаж амьдрах нийгмийн баталгаа, хангамж байдаггүй зэргээс шалтгаалж суманд ажиллах мэргэжилтэн ховор, нөөц дутагдалтай байгааг танилцууллаа.

Иймд холбооноос дэвшүүлж буй хөдөлмөрлөх эрхийн талаар баримтлах бодлогод төрийн албан хаагчдын цалинг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд нийцүүлэн нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулж ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангагдах боломж бүрдүүлж өгөх талаар тус тус саналаа илэрхийллээ.

Уг ажлын хэсэг нь албан хаагчдаас гаргасан саналыг хүлээн авч холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэн шийдвэрлэгдэх хүртэлх арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ.

НИЙТЭЛСЭН: 2022-05-18 өдөр 00:00:0 цаг