Сум хөгжүүлэх санг Хоршоог хөгжүүлэх сан болгон өөрчлөнө.

"Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих" журам нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулж байсан бөгөөд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар тус хуулийн 42.1.9 дэх заалтад "Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих" журмыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын тушаалаар батлах, уг сангийн зарцуулалтад хяналт тавих, нэгдсэн бодлого, удирдлагаар хангахаар заасны дагуу Сум хөгжүүлэх санг Хоршоог хөгжүүлэх сан болгон өөрчлөхөөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсэг журмын төслийг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс тус сангийн зээл олголтыг түр хугацаагаар хязгаарлаад байна.

 

НИЙТЭЛСЭН: 2021-11-30 өдөр 11:11:0 цаг