ЭРҮҮЛ БАЙХЫН ҮНДЭС ИДЭВХИТЭЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН

Тус газрын Захиргаа, аж ахуйн алба болон байгууллагын үйлдвэрчний хорооноос ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд албан хаагчид руу чиглэсэн олон арга хэмжээ хэрэгжүүлж ажилладаг бөгөөд дээрх ажлын хүрээнд хамт олноороо ажлын байран дээрх дасгал хөдөлгөөнд хамрагдаж, 2019 оноос хойш тасралтгүй 4 дэх жилдээ ажлын өдөр бүрийн 11 цагт 10 минутын дасгал хийж хэвшлээ. Энэхүү дасгалыг тус газрын Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Ц.Лхамсүрэн удирдан хамт олноо дасгалжуулан ажилладаг юм.

НИЙТЭЛСЭН: 2022-10-10 өдөр 00:00:0 цаг