ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажилтны өдрийг жил бүрийн 11 сарын 2 дах 7 хоногийн ням гаригт байхаар тогтоосон байдаг. Тус тогтоолын дагуу энэ жилийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажилтны өдрийг 2021 оны 11 сарын-16 ны өдөр зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ удаагийн салбарын албан хаагчдын уулзалт зөвлөгөөнөөр Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, зорилго зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хэрэгжилт,  2022 онд хэргэжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.  Энэхүү арга хэмжээнд урилгаар Хэнтий аймгийн засаг даргын орлогч Л.Батсайхан, аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-эрдэнэ, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид, 18 сум 5  тосгоны хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнүүд  нийт 60 гаруй  албан хаагч оролцлоо.

      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт дэвшүүлсэн бодлого, зорилт арга хэмжээг сум орон нутгийнхаа хэмжээнд хэрэгжүүлэн 2019, 2020 оны ажил үйлсээрээ манлайлан, идэвх, санаачлагатай ажилласан сумдын хөдөө аж ахуйн тасгуудыг шагнаж урамшууллаа. 2019 оны ажлаараа Тэргүүн байранд Норовлин сумын Хөдөө аж ахуйн тасаг, 2020 оны ажлаараа Тэргүүн байранд Жаргалтхаан сумын Хөдөө аж ахуйн тасаг тус тус шалгарлаа.

 

 

НИЙТЭЛСЭН: 2021-11-19 өдөр 15:00:3 цаг