МОНГОЛ УЛС 2020 ОНД 67.1 САЯ МАЛ ТООЛУУЛЛАА
Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байна.
Малын нийт тоо өмнөх оноос 3.9 сая (5.5%), үүнээс хонь 2.2 сая (6.9%), ямаа 1.5 сая (5.3%), адуу 122.1 мянган толгой (2.9%), үхэр 21.8 мянга (0.5%)-аар тус тус буурч, тэмээ 521 толгойгоор (0.1%) өссөн байна.
Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Дундговь, Говь-Алтай зэрэг цаг хүндэрсэн аймгуудын малын тоо нэлээд буурсан байна. Тодруулбал 2020 онд ихэнх нутагт зуншлага оройтсон бөгөөд зудын эрсдэл өндөртэй, өвс, тэжээлийн эрэлт хэрэгцээ ихэссэн, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь малыг зах зээлд нийлүүлэх, мах бэлтгэл нэмэгдүүлсэн нь малын тоог бууруулах гол шалтгаан болсон байна.
НИЙТЭЛСЭН: 2021-01-14 өдөр 00:00:0 цаг