Эрдэмтэн, судлаачдыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаарч ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа Биокомбинат, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, эрдэмтэн судлаачидтай санал солилцлоо. Эдгээр байгууллагын хөдөлгөгч хүч болох эрдэмтэн, судлаачдыг гадаад, дотоодын сургалтанд хамруулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ З.Мэндсайхан сайд хэллээ.

НИЙТЭЛСЭН: 2020-10-06 өдөр 15:34:2 цаг