Монгол Зөгийн бал экспортын шинэ бүтээгдэхүүн болно
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр \2020.06.17\ Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулж буй зарим Зөгийн аж ахуйн ажил байдалтай танилцлаа.
 
 
Анх ХХААЯ-ны сайдын тушаалаар 1958 оны 12-р сард Шаамарын жимсний станц байгуулагдан, зөгийн гэр, жааз болон бусад ойр зуурын хэрэглэлийг гараараа хийн, 1959 оны 5-р сард Буриад, Улаан-Үдээс 10 бүл, нийт 20 бүл зөгийтэйгээр зөгийн аж ахуйг эхлүүлж байжээ.
 
Монгол оронд зөгийн аж ахуй 1965-1990 онуудад эрчимтэй хөгжиж, зах зээлийн шилжилтийн үед 1993 оноос буурч, 2002 оноос дахин сэргэсэн байна. 1983 оны 10 дугаар сарын  01–ний өдрийн Засгийн газрын 304 тогтоолоор Шарын гол дахь зөгий үржлийн ферм, зөгийн сууридыг нэгтгэн, зөгий  үржүүлгийн газрыг байгуулсан байна. 1983 онд 800 бүл зөгийтэй байсан зөгийн аж ахуй одоогийн байдлаар 850-аад зөгийчин өрх, 15 000 бүл зөгийтэй ботлоо өргөжсөн, эдгээрээс томоохон аж ахуйн нэгжүүдийг дурдвал: Мон Апи кластер 10 аймгийн 17 суманд байрших 38 зөгийн аж ахуйг, Их Аураг Орд ХХК 40 аж ахуйн нэгжийг нэгтгэн ажилладаг бол Пермакультур хөгжил ХХК 220 бүлтэй байна. Нэг бүл 20 000-30 000 зөгийтэй байдаг.
 
НИЙТЭЛСЭН: 2020-10-06 өдөр 15:31:5 цаг