Аймаг орон нутагт ковид-19 цар тахлын улмаас аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд дээрх хугацаанд тус газраас аймаг, сумын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ болон нөөцийн мэдээллийг 7 хоногт 2 удаа авч байгууллага иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байна. Мөн зах зээлийн үнэ ханшаас бага үнээр иргэдэд нийлүүлэгдэх нөөцийн махны нөөц хангалт, савлагааны стандарт болон борлуулалтын дүнд хяналт тавьж ажиллаж байна. 2021 оны 4 сарын 17-ноос 5 сарын 5-ныг хүртэлх хугацаанд нийт 12 тн мах борлуулагдснаас үхэр 6 тн, хонь 6 тн борлуулагдсан дүн мэдээтэй байна.
Sara sent Today at 7:32 PM
НИЙТЭЛСЭН: 2021-05-06 өдөр 19:37:4 цаг
Хуваалцах