Хэнтий аймгийн "Тариаланч, ногоочдын цхаим зөвлөгөөн-2021” арга хэмжээг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Аймгийн Засаг дарга Ц. Идэрбат, ХХААХҮЯ, ХААИС, Аймгийн УЦУОШ дарга эрдэмтэн багш нар оролцож , 18 сумын газар тариалан эрхлэгч 20 аж ахуйн нэгж, 61 ногоочид, мөн сумын газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжлтнүүдэд хаврын тариалалтын ажлыг оновчтой зохион байгуулах талаар техникийн зөвлөмж, мэдээлэл зааварчилгаа, зөвлөгөө өгч санал бодлоо солилцсон арга хэмжээ болж өндөрлөлөө.