МАЛ ТӨЛЛӨЛТ

Аймгийн хэмжээнд төллөвөл зохих 2.1 сая эх малын 1.464.2 мянган толгой буюу 69.0 хувь нь төллөөд байна. Мал төллөлтийг малын төрлөөр авч үзвэл ингэ 487 толгой буюу 65.6 хувь, гүү 32.6 мянган толгой буюу 31.4 хувь, үнээ 57.1 мянган толгой буюу 43.2 хувь, эм хонь 825.8 мянган толгой буюу 73.0 хувь, эм ямаа 548.2 мянган толгой буюу 72.7 хувьтай тус тус төллөсөн байна. Аймгийн хэмжээнд 1.465.2 мянган төл гарснаас 1.446.8 мянган төл бойжиж байгаа нь 98.8 хувьтай байна. Мал төллөлт Галшар, Дархан, Мөрөн, Бор-Өндөр сумдад 82.1-85.3 хувьтай, Баянмөнх, Өмнөдэлгэр, Батширээт, Баян-Адарга, Батноров сумдад 71.2-77.9 хувьтай, Бусад сумдад 69.7-53.3 хувьтай байна.

НИЙТЭЛСЭН: 2021-05-06 өдөр 19:07:1 цаг