ЖДҮ-г дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ХХААХҮ-ийн Сайд З.Мэндсайхан “ЖАЙКА”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүраг хүлээн авч уулзан хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа төслүүдийг танилцуулан хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
 
 
“Жайка”-ийн төлөөлөгчийн газар энэ оноос “Төр, хувийн хэвшлийн малын эмч нарыг чадавхжуулах” төслийн II үе шатыг 5 жилийн хугацаатай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, “хөдөө аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах” төслийг эхлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
 
Түүнчлэн цар тахлын үеийн эдийн засгийн хүндэрч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, “2 үе шаттай зээл”-ийн төслийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
НИЙТЭЛСЭН: 2020-10-06 өдөр 15:19:1 цаг