Хас банк “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлтийг авч эхэллээ.

Коронавирусийн халдварт цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, бизнесийн үйл ажиллагаа, зах зээлийн идэвхжилийг сэргээх зорилтын хүрээнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Монгол Улсын Засгийн газраас боловсруулан, 2-р сарын 17-ны өдөр баталж, гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон.
Эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний гол арга хэмжээнүүдийн нэг болох жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг дэмжих, хадгалах зорилготой хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгох 2 их наяд төгрөгийн санхүүжилтийн хөтөлбөрийг ХасБанк орон даяарх бүх салбар нэгжээрээ дамжуулан хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.
Санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ХасБанкны харилцагч жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААН-үүд жилийн 3%-ийн хүүтэй, 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг эхний жил зөвхөн хүүгийн төлбөр төлөх нөхцөлтэйгөөр 3 жилийн хугацаатай авах боломжтой.

Дэлгэрэнгүйг: https://www.xacbank.mn/article/sme-loan-for-job
Зээлийн хүсэлт илгээх: https://www.xacbank.mn/pages/view/smejob

НИЙТЭЛСЭН: 2021-02-23 өдөр 11:24:2 цаг