АЙМГИЙН ХҮНС ХӨДӨӨ АХУЙН ГАЗРААС 8 ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД 38 АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨН ДЭВШҮҮЛЛЭЭ

Хэнтий аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн чиглэлээр оруулах зорилт, арга хэмжээг төлөвлөн, аймгийн Засаг дарга Ц.Идэрбатад танилцуулав.

ХХААГ нь Аймгийн Засаг даргатай байгуулсан 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг нийт 4 хэсэг, 76 зорилт, 77 арга хэмжээтэйгээр батлуулан, хэрэгжилтийг 93.7 хувьтай биелүүлсэн байна.
Аймгийн 2020-2021 оны Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 19 дүгээр тогтоол, “Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” аймгийн Засаг даргын 2020 оны 03 болон 05 тоот албан даалгаврыг гаргуулан 18 сум, 5 тосгонд хүргүүлэн хэрэгжүүлж ажилласан. Аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 7.9 мянган малчин өрхөд 5.0 сая толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 8.8 сая толгой мал өвөлжихөөр өвөлжилтийн бэлтгэлийг 81.4 хувьтай хангасан.
НИЙТЭЛСЭН: 2020-12-23 өдөр 14:09:1 цаг