12 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд Галшар, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн сумдын өвөлжилт, отор нүүдэл болон "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил нэмэлт санхүүжилт төсөл"-ийн хөрөнгө оруулалтаар шинээр гаргасан инженерийн хийцтэй худаг, мал угаалгын ванны ажилтай МҮА-ны мэргэжилтэн Г.Ирээдүймөнх газар дээр нь үзэж танилцлаа.