ЗӨВХӨН ХЭНТИЙ АЙМГИЙН БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ЗОРИУЛАН ЖДҮХСАНГИЙН ЗЭЭЛ ЗАРЛАГДЛАА✅✅✅
 
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” А/37 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2023 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл цахим системээр хүлээн авна.
✅ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
- Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө
- Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
- Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
- Зээлийн хүү: 3 хувь (жилийн)
✅Жич: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4. 1-т зааснаар "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч" гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байх бөгөөд компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна.
✅ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:
1. Хүнсний үйлдвэр:
- Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр
- Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр
- Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр
- Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр
2. Газар тариалан:
- Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр, үрсэлгээ /Тэрбум мод хөдөлгөөн/
- Хүнсний ногооны зоорь, газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах
3. Хөнгөн үйлдвэр:
- Оёмол бүтээгдэхүүний үйлдвэр
- Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр
- Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр
4. Мал аж ахуй:
- Гахай, шувуу, зөгийн аж ахуй
- Эрчимжсэн мал аж ахуй
- Мал эмнэлэгийн үйлчилгээ
✅Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг ЖДҮХСангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид арилжааны банкаар дамжуулж зээл олгоно. Зээлийн хүсэлт, төслийн материалыг зөвхөн цахимаар хүлээн авна.
✅ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Эхлэх: 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн өглөөний 08:30 цагаас
Дуусах: 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн оройны 00:00 цаг хүртэл
✅Тайлбар 1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч та Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу аль ангилалд байгаа талаарх тодорхойлолтоо www.burtgel.sme.gov.mn/ цахим эсхүл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас авна.
✅Тайлбар 2. Жижиг, дунд ангилалд хамаарах үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Капитрон, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банк гэсэн арилжааны 5 банкаар дамжуулан олгож буй JICA-ийн санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн жилийн 6%-ийн хүүтэй 10 жилийн хугацаатай төслийн зээлд хамрагдах боломжтой. www.sme.gov.mn цахим хуудаст БҮРТГҮҮЛЭН НЭВТЭРЧ хүсэлтээ илгээнэ үү !!!
✅Дэлгэрэнгүй мэдээллийг:
www.sme.gov.mn веб хуудас,
• “Жижиг дунд үйлдвэрийн газар / SME Agency of Mongolia” фейсбүүк пэйж хуудас,
• “77485555-1” дугаарын утас, “Хүнс, хөдөө аж ахуйн газар”-ын мэргэжилтний 80053949 дугаараас лавлана уу.

 

НИЙТЭЛСЭН: 2023-07-05 өдөр 08:30:0 цаг