ХҮНСНИЙ ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛД АНХААРНА УУ.
Хэрлэн сумын наадам 07 дугаар сарын 03-ны өдөр морь барианы талбайд зохион байгуулагдахтай холбогдуулан худалдаа, үйлчилгээний чиглэлээр түр зөвшөөрөл авсан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт хүнсний чанар, аюулгүй байдлыг хангахад эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
ИРГЭН ТА ХЭРЭВ:
Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн;
• Сав баглаа боодол нь урагдаж гэмтсэн;
• Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал;
• Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн;
• Хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд зарж, борлуулж байвал;
• Хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал;
• Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна. — with Хэнтий Хүнс Хөдөө Аж-ахуйн-газар.

 

НИЙТЭЛСЭН: 2023-07-03 өдөр 00:00:0 цаг