ГАЗАР ТАРИАЛАНГИЙН МЭДЭЭЛЭЛ
2023 оны тариалалтыг соёололт, ургалтын байдал тодорхойлох зорилгоор тариалангийн бүс нутгаар 06 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд Хэрлэн, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Батноров сумд болон Өлзийт, Гурванбаян, Тахилгат тосгодоор ажиллалаа. Хэнтий аймаг нь энэ жил нийт 40,4 мянган га-д тариалалт хийгдэж, Улаан буудай 19097 га, Бусад үр тариа 4071 га, Тосны ургамал 13661 га, Хунчир 148 га, Царгас 130 га, Төмс 246,9 га, Хүнсний ногоо 286,5 га, Жимс, жимсгэнэ 65.4 га-д тус тус тариалж тэжээлийн ургамлын тариалалт үргэлжилж байна.
Улаанбуудайн соёололтын чанарт үнэлгээ хийхэд 53.4 хувь сайн, 34.8 хувь дунд, 11.7 хувь нь муу дүнтэй байна.
Мөн Биндэр, Хэрлэн Гурванбаян, Өлзийт, Тахилгат тосгодын нийт 26.8 мян/га буюу 66.5 хувь нь гантай нөхцөл байдалтай байна.






   
   <div style= НИЙТЭЛСЭН: 2023-07-03 өдөр 00:00:0 цаг