✅ “ХҮҮХДИЙН БАЯР”-ЫГ УГТСАН ХАМТАРСАН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.
 

ЭМГазар, ХХААГазрын холбогдох улсын байцаагчид хамтран одоогийн байдлаар Өмнөдэлгэр, Бэрх, Өлзийт, Хэрлэн сумдын нийт 18 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үйл ажиллагаанд хамтарсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхэд 15 хүнсний дэлгүүрт 11 нэр төрлийн 302 ширхэг нийт 1 сая 400 мянган төгрөгний хадгалах хугацаа дууссан, чанар аюулгүй байдал алдагдсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тухайн байгууллагын дотоод хяналтын дор устгуулаад байна. Мөн 200 гаруй мянган төгрөгний хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэж, хоол хүнсээр дамжих өвчин, хордлого халдвараас сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

НИЙТЭЛСЭН: 2023-05-29 өдөр 00:00:0 цаг