ХЭНТИЙ НЭЭЛТТЭЙ АЙМАГ АРГА ХЭМЖЭЭ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Нээлттэй Хэнтий аймаг” өдөрлөг 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Дүнжингарав худалдааны төвийн урд талбайд зохион байгуулагдаж дараах ажлыг зохион байгууллаа.
Үүнд:
Хүнс, хөдөө аж ахуйн газар нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих үйл ажиллагааны талаар шторк, танилцуулга, мэдээлэл хийж, 123 иргэнд гарын авлага хүргэж ажилласан бөгөөд өдөрлөгт оролцсон 13 иргэн орон нутагт шилжин суурьших хүсэлтэйгээ илэрхийлж, газар тариалан, эрчимжсэн аж ахуй, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа.
 
Мөн энэ үеэр Хэнтий аймагт үйлдвэрлэгдсэн бренд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, 4 сумын 33 иргэн, 5 аж ахуйн нэгж, 2 хоршоо 16 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, нийт 6.2 сая төгрөгийн борлуулалт хийгдээд байна.
НИЙТЭЛСЭН: 2023-05-27 өдөр 00:00:0 цаг