“ЗҮҮН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН АВАРГА ТОГООЧ, ЗӨӨГЧ ШАЛГАРУУЛАХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН”-НД ХЭНТИЙ АЙМАГ "АЛТАН МЕДАЛЬ-3", "МӨНГӨН МЕДАЛЬ-3", "ХҮРЭЛ МЕДАЛЬ-5" ТУС ТУС ХҮРТЛЭЭ. ✅✅✅
 

Зүүн болон Говийн бүсийн 7 аймгийн 200 гаруй тогооч, зөөгчдийн ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Буурч Цом -2023” ур чадварын уралдаан Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотноо амжилттай дүүрэн зохион байгуулагдлаа.Тус уралдаанд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг 7 аймгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, аялал жуулчлал, амралт сувиллын газрын нийт 150 гаруй тогооч, зөөгч, төрийн болон төрийн бус байгууллагын 50 гаруй төлөөлөл, нийт 200 хүн оролцсон юм.

Тус тэмцээний хүрээнд Хэнтий аймаг дараах амжилтуудыг үзүүлэн оролцлоо.

  • Орон нутгийн онцлогтой идээ ундааны төрөлд: Л.Жамбалсүрэн алт медаль,
  • Зөөгчийн төрөлд: М.Болормаа алт медаль,
  • Оюутан төрөлд: М.Долгор алт медаль,
  • Орчин үеийн монгол хоолны төрөлд: Б.Мөнхтуяа мөнгөн медаль,
  • Эмнэлзүйн хоолны төрөлд: Н.Оюунчимэг мөнгөн медаль,
  • Ресторан зоогийн хоолны төрөлд: М.Өсөхсайхан хүрэл медаль,
  • Оюутан төрөлд: Ө.Бадам-Энхжин, О. Баярсайхан, Э.Цэрэнтөгөлдөр, Б.Намуунзул нар хүрэл медаль,
  • Волейболын тэмцээнд багаараа "ДЭД" байр эзэлж, мөнгөн медаль хүртлээ.

Зүүн болон говийн бүсийн аймгуудын аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдаанд аймагаа төлөөлөн амжилттай оролцсон нийт тогооч, зөөгч нартаа цаашдын ажил үйлсд нь амжилт хүсье.

 

НИЙТЭЛСЭН: 2023-04-01 өдөр 18:00:0 цаг