"ЗҮҮН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН АВАРГА ТОГООЧ" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ТУС АЙМГИЙН ТОГООЧ НАР ОРОЛЦОЖ БАЙНА.

 

 

2023 оны 03 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод "БУУРЧ-2023" - "Зүүн болон говийн бүсийн аварга тогооч" шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээн нь Монгол үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх, салбарын ажилчдын мэргэжлийн ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, туршлага солилцох зорилгоор зохион байгуулагдаж буй бөгөөд уг тэмцээнд Хэнтий аймагаа төлөөлөн 25 тогооч, 1 зөөгч тус тус оролцож байна.

НИЙТЭЛСЭН: 2023-03-30 өдөр 16:00:0 цаг