ГАЗАР ТАРИАЛАНГИЙН МЭДЭЭЛЭЛ

         2023.03.31-ны өдөр "Хэнтий-100" зүүн бүсийн "ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН"-ийг Монголын тариаланчдын үндэсний холбоо, аймгийн Засаг дарын Тамгын газар, "Мэт-Агро" ХХК-тай хамтран  Өлзийт тосгонд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Мэт-Агро" ХХК-ны байранд зохион байгуулагдаж байна.

         Энэхүү зөвлөгөөн нь 2 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Хэнтий аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй газар тариалангийн салбарын өнөөгийн байдал болон энэ онд хэрэгжүүлэхээр тусгасан ажлын төлөвлөлт, салбарын уялдааг хэлэлцэн нэгдсэн бодлого тодорхойлох зөвлөгөөн зохион байгуулагдсан бөгөөд уг зөвлөгөөний хоёрдугаар хэсэгт зүүн бүс болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчид зөвлөлдөж, бүс нутгийн тариалалтын онцлог нөөц боломжуудын талаар нээлттэй хэлэлцэж, санал, солилцож, харилцан туршлага судалсан салбарын ач холбогдол бүхий зөвлөгөөн өрнөж байна.

         Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын тариаланчдын үндэсний холбоо, Хөдөө аж ахуйн их сургууль, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн тариаланчид нийт 70 гаруй төлөөлөл тус зөвлөгөөнд оролцож байна.

 

НИЙТЭЛСЭН: 2023-03-31 өдөр 14:00:0 цаг