ХХААГ-ЫН ДАРГА Ж.ЭНХ-АМГАЛАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН НЭГЖИЙН ДАРГА НАРЫН 2023 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА.

 

Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь 2023 онд үндсэн үйл ажиллагааны 459,8 сая төгрөгийн батлагдсан төсөвтэйгээр ХХААГ-ын салбарын стратеги зорилтын хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Хүнс, ХАА-н төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн мал аж ахуй, хүнсний хангамж, үйлдвэр, үйлчилгээний талаар хөдөө аж ахуйд чиглэсэн бодлогын хэрэгжилтийг зохицуулж цаг үеэ олсон шуурхай мэдээ мэдээллээр хангах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэн хяналт шалгалт хийж, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг 18 сум, 5 тосгоны хэмжээнд явуулж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц, орон тоо батлах тухай” 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар тушаалын дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газар шинэчлэгдэн зохион байгуулагдаж, 26 орон тоотой ажиллахаар батлагдсан бөгөөд тус газар нь Захиргаа, аж ахуйн алба, Мал үржлийн алба, Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний алба, Хяналтын алба гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр нийт 20 албан хаагчтай үүнээс төрийн захиргааны албан хаагч 13, төрийн үйлчилгээний албан хаагч 7 тус тус байгаагаас 100% мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Аймгийн хөдөө аж ахуйн салбарын стратеги, бодлого төлөвлөлтийг аймгийн хэмжээнд 2023 онд хэрэгжүүлэн ажиллахаар аймгийн Засаг дарга агентлаг, сумдын Засаг дарга нартай Төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх гэрээ байгуулах үйл ажиллагааг 2023.01.31-нд, ХХААХҮСайдтай хамтран ажиллах гэрээг 2023 оны 02 дугаар сарын 10-нд тус тус үсэглэсэн болно. ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан зохион байгуулалтын нэгжийн дарга нарын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. 

 

НИЙТЭЛСЭН: 2023-03-01 өдөр 09:30:0 цаг