Зүүн бүсийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн
2023 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 2023 оны хаврын тариалалтыг угтаж, аймгийн "Тариаланчдын зөвлөгөөн болон Зүүн бүсийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн"-ий арга хэмжээг тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэхүү зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын тариаланчдийн холбоо, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөө аж ахуйн их сургууль, УХЭШХүрээлэн, "Мэтагро" ХХК, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид тус тус оролцож, 2023 оны хаврын тариалалтад баримтлах бодлого чиглэлийг тодорхойлож, тариалалтыг зөв оновчтой төлөвлөн зохион байгуулах талаар нэгдсэн технологи арга зүйгээр хангахад оршино.
НИЙТЭЛСЭН: 2023-03-23 өдөр 17:51:5 цаг