МЭДЭЭЛЭЛ

        2023 оны 03 дугаар сарын 23, 24-ны өдрүүдэд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй "Хөгжлийн Шийдэл" ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн салбарын Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд махны бизнес эрхлэгчид зориулсан сургалт зохион байгуулж байна. Уг сургалтын сургагч багшаар "Гарааны Праймер" ХХК-ны зөвлөхүүд ажиллаж, "Мах боловсруулах үйлдвэрийн чанарын удирдлагын тогтолцоо, хүнсний аюулгүй байдлын олон улсын стандарт хэрэгжүүлэх шаардлага, стандарт танилцуулах" сургалт зохион байгуулагдаж байна. Тус сургалтад Хэнтий аймгийн мал нядалгааны газар, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөл болох 15 оролцогч хамрагдаж байна.

        Мах үйлдвэрлэгч нь өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, түүнийгээ баталгаатай болгохын тулд мал амьтан, түүхий эд, материал хүлээн авах бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, хадгалах хүнсний бүх хэлхээнд хяналт тавих, менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх шаардлагатай болдог. Үйлдвэрлэгч нь аюулгүй, найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчныг бий болгож, үндэсний ба олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд бэлтгэн нийлүүлэлтийн шатанд ХАА-н (GAP), угтвар нөхцөлийн хөтөлбөрүүд PrP), эрүүл ахуй (GHP), үйлдвэрлэлийн (GMP), зохистой дадлуудыг нэвтрүүлэн, өөрт хамааралтай хүнсний сүлжээний бүх дамжлагад дотоод хяналт мөшгөлтийн тогтолцоо (HACCP)-ны шаардлагуудыг хэрэгжүүлэх үүрэгтэй билээ. 

НИЙТЭЛСЭН: 2023-03-23 өдөр 00:00:0 цаг