ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА ДУУСАХАД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлд хамрагдах Аж ахуйн нэгжийн зээлийн төсөл, баримт бичгийг https://sme.gov.mn/ цахимд төсөл хүлээн авах хугацаа 2023 оны 03 сарын 10 ны өглөөний 08 цаг 30 минутад хаагдах тул зээл хүсэж байгаа аж ахуйн нэгжийн эзэд Та бүхэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон "Хөгжлийн шийдэл" ТББ-ын Хэнтий аймаг дах "BEST" хөтөлбөрийн төвийн байранд төсөл хүлээн авах хугацаанд үйлчилгээ үзүүлж байна.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
- Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт
- Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
- Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
- Зээлийн хүү: 3 хувь (жилийн)
2023 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:
1. Хүнсний үйлдвэр:
Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;
Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр;
Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;
Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр
2. Газар тариалан:
Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ/Тэрбум мод хөдөлгөөн/
Хүнсний ногооны зоорь, газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах
3. Хөнгөн үйлдвэр:
Оёмол бүтээгдэхүүн үйлдвэр
Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр;
Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
4. Мал аж ахуй:
Гахай, шувуу, зөгийн аж ахуй
Эрчимжсэн мал аж ахуй
Мал эмнэлгийн үйлчилгээ

 

НИЙТЭЛСЭН: 2023-03-06 өдөр 00:00:0 цаг