ЦАГААН САР-ЦАГААН ИДЭЭ, ӨВЛИЙН ИДЭШ-2023" АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ХVII дугаар жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярыг угтан Орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, бизнесийн түншлэлийн харилцааг тогтоох, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Цагаан сар-Цагаан идээ, өвлийн идэш- 2023" нэгдсэн арга хэмжээ 2023 оны 02 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Чингис хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд 14 сумын 123 аж ахуй нэгж, иргэн 228 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 142.852.800 төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Арга хэмжээний үеэр шилдгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, зохион байгуулалт сайтай оролцсон шилдэг сумдыг шалгаруулж, алдаршуулдаг уламжлалтай.
Үүнд:
1. Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Дадал сумын Бадарчийн Оюунтуяа тэргүүн дүгээр байр
2. Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Норовлин сумын Баатарын Намжилмаа дэд байр
3. Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Мөрөн сумын Сүүт хөх өдөр хоршоо гутгаар байр
4. Шилдэг гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Хэрлэн сумын Лидэр Ову богц ХХК
5. Шинэ Шинэлэг шийдэлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Хэрлэн сумын Эрмүүн хөдөлмөр хоршоо
6. Шилдэг мод, модон эдлэлийн төрлөөр Хэрлэн сумын Бямбажавын Хатанбаатар
7. Шилдэг гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн төрлөөр Баян-Овоо сумын Гүрцэдэнийн Эрдэнэчимэг
8. Шилдэг арьс ширэн эдлэл үйлдвэрлэгчээр Батноров сумын Магвансүрэнгийн Мөнгөнбаатарбагана нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
Мөн “ЦАГААН САР-ЦАГААН ИДЭЭ", "ӨВЛИЙН ИДЭШ-2023" арга хэмжээнд идэвхи санаачилгатай зохион байгуулалттай оролцсон сумаар БИНДЭР сум тэргүүн байр эзэлж цомын эзэн болсон бол НОРОВЛИН сум дэд байр, ДАДАЛ сум гутгаар байр тус тус эзэллээ.

 

НИЙТЭЛСЭН: 2023-02-11 өдөр 22:49:2 цаг