ХЭНТИЙ АЙМГААС УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН #ЗАМЫГ #ТҮР #ХААЛАА.
Цас их хэмжээгээр орж Төв аймгийн Сэргэлэн сумын Хоолтын даваа, Эрдэнэ сумын Дөтлүүрийн даваа орчимд замын нөхцөл байдал хүндэрсэн тул Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймгууд Улаанбаатар хот руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж байгааг мэдэгдэж байна.
Төв аймгийн Баян сум, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт иргэд, жолооч нар бөөгнөрөл үүсч байгаа тул иргэд та бүхэн аюулгүй байдлаа бодож, хальтаргаа гулгаатай үед хөдөлгөөнд оролцохгүй байх, зам хаасан хугацаанд Улаанбаатар чиглэлд явахгүй байхыг онцгой анхаарна уу.

 

НИЙТЭЛСЭН: 2022-10-30 өдөр 17:48:0 цаг