Ахуй үйлчилгээ 2022 арга хэмжээ болж өндөрлөлөө.

АЗДТГ, ХХААГ, Хэрлэн сумын тамгын газар, Үйлдвэрлэл үйлчилгээний хоршоодын холбоо, Үсчин гоо засалчдын хоршоодын холбоо хамтран Монгол улсад “Нийтийн ахуйн үйлчилгээ үүсч хөгжсөний  90, 91 жилийн ой, Хэнтий аймагт Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 86 жилийн ойн хүрээнд “Ахуй үйлчилгээ 2022” өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь ахуйн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчилах, таниулах, урамшуулах, ур чадварыг нь дээшлүүлэх, цаашдын хамтын үйл ажиллагааг өрнүүлэхэд чиглэсэн бөгөөд арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ХХААГазрын дарга Ж.Энх-Амгалан нар оролцож нийт ахуй үйлчилгээ эрхлэгчиддээ баяр хүргэж үг хэллээ.  

2022 оны байдлаар аймгийн хэмжээнд 400 гаруй иргэн, аж ахуй нэгж оёдол, гутал, үсчин, гоо сайхан, манекюр, гар урлал, дархан, цахилгаан бараа засвар болон бусад чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. 

Тус өдөрлөгт 5 сумын 40 гаруй ахуй үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээрээ оролцож байгаагаас гадна үсчин, гоо сайхан, манекюр, хувцас загварын төрлөөр өрсөлдлөө.

Мөн арга хэмжээний үеэр тус салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж яваа 2 хүнийг ХХААХҮЯамны тэргүүний ажилтан цол тэмдэгээр, 2 хүнийг ХХААХҮЯамны жуух бичгээр, 5 хүнийг Хан Хэнтийн алдартан болон Хэнтий аймгийн хүндэт тэмдэгээр шагнаж урамшууллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шагнал, Засаг даргын шагналаар шагнагдсан нийтийн аж ахуй эрхлэгчдэдээ баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

НИЙТЭЛСЭН: 2022-10-20 өдөр 18:01:2 цаг