хүнсний ногоо урамшуулал олгодож эхэллээ

Монгол Улсын Засгийн газар ногоочдод 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 10 нэр төрлийн хүнсний ногооны нэг тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргасан билээ. Байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, саримс, өргөст хэмх, лооль, чинжүү, навчит ногоо зэрэг хүнсний ногоог тарьж ургуулан зах зээлд борлуулсан иргэн, аж ахуйн нэгжүүддээ 2022 оны 09 дүгээр сарын 1-нээс эхлэн мөнгөн урамшууллыг олгохоор боллоо. Урамшуулалд хамрагдах ногоочин иргэд, аж ахуйн нэгжүүд нь: 1. Газрын мэдээллийн нэгдсэн системд (egazar.gov.mn), (Plant.gov.mn бүртгэлтэй байх, 2. Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системийг (www.plant.mofa.gov.mn) тогтмол хөтөлж гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх 3. Хүнсний ногооны борлуулалтыг и-баримт (e-barimt.mn) үүсгэн баталгаажуулсан байх шаардлагатай. Тариаланч та сар болгоны 10-ны дотор цахим системээр дамжуулан урамшуулал авах хүсэлтээ илгээх ёстой юм байна. Ингэснээр ногоочин танд урамшуулал авах боломж бүрдэнэ. Мөн дээрх систем, цахим хаягт хэрхэн яаж холбогдох, урамшуулал авах талаарх мэдээллийг ХХААГ-ны мэргэжилтэн 18 сум, 5 тосгоны ХААТасгийн мэргэжилтнүүдээс холбогдох мэдээллийг явна уу.

НИЙТЭЛСЭН: 2022-10-20 өдөр 17:57:1 цаг