АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр
Нэгдсэн үндэстний байгууллагын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжилт санхүүжилт” (ЗЗБУХНС) төсөл нь Хэнтий аймаг хариуцсан төслийн ажилтан шалгаруулж авна.
Төслийн аймгийн ажилтан нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллана.
ЗЗБУХНС төсөл нь бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөдөөгийн бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, иргэдийг дэмжих чиглэлээр 2018 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2023 оны 9 сар хүртэл үргэлжилнэ.
Аймгийн ажилтан нь төслийн орон нутаг дахь үйл ажиллагааны хэрэгжилтийг хариуцан ажиллана. Төслөөс өгсөн удирдамжийн дагуу хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг аймгийн түвшинд зохион байгуулах, гэрээний хэрэгжилтийг бүрэн хангуулах, хянах, орон нутгийн хувь оролцоог хангуулах, сумдын ажилтнуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, аймгийн түвшинд нэгдсэн мэдээ, мэдээллээр хангах, тайлан мэдээг нэгтгэх зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.
Тавигдах үндсэн шаардлага:
Ажилд орох хүсэлт, холбогдох доорх материалыг 2022 оны 10-р сарын 11-ний өдрийн 12 цаг 00 минут хүртэлх хугацаанд хүлээн авна.
- Төрийн албан хаагчийн анкет
- Дэлгэрэнгүй намтар
- Өргөдөл
Холбогдох баримт бичгийн хуулбар (төгссөн сургууль, сургалт, иргэний үнэмлэхний хуулбарууд)