ТООН ГАРЫН ҮСЭГ

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажилтан албан хаагчид, малчид тариаланчид, үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч та бүхэндээ ТООН ГАРЫН ҮСЭГ-ээ авахыг уриалж байна.

Тус байгууллагын нийт 18 албан хаагчид тоон гарын үсэгтэй боллоо.

Тоон гарын үсэг гэж юу вэ?
Тоон гарын үсэг гэдэг нь энгийн гарын үсэгтэй адил ашиглагдах ба гарын үсэг, тамга тэмдгийг орлох цахим баримт бичиг юм. Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй байна.
Тоон гарын үсгийн хэрэгсэл гэж юу вэ?
Тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан тоон гарын үсгийг үүсгэх, нийтийн түлхүүр ашиглан тоон гарын үсгийг шалгах боломжтой техник хэрэгсэл, программ хангамжийг хэлнэ. Улсын бүртгэлийн байгууллагаас иргэнд олгох гэрчилгээ, хувийн түлхүүрийг иргэний үнэмлэхийн санах ой болон мобайл аппликейшн үнэ төлбөргүй 5 жилийн хугацаатай байршуулна.

Улсын бүртгэлийн хэлтсээс ТООН ГАРЫН ҮСЭГ авахад анхаарах зүйл.

 

1. Тоон гарын үсгээ Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгчээс авна.

2. Тоон гарын үсэг авахаар ирэхдээ иргэний үнэмлэх болон гар утастайгаа ирнэ.

3. Гар утсан дээрээ Gsign Mongolia апп суулгасан байх. [Huawei, Redmi загварын утсанд дээрхи апп суухгүй бол Region бүс нутгийг Монгол болгон өөрчлөн дахин татаж авах]

4. Тоон гарын үсэг олгоход 1 иргэнд дунджаар 3-4 минут зарцуулагдах юм байна.

НИЙТЭЛСЭН: 2022-09-19 өдөр 15:44:2 цаг