"НАМРЫН БАЯР-2020" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 9 САРЫН 16, 17-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО
Орон нутгийн бизнес эрхлэгчид, малчид, тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, бизнесийн түншлэлийг тогтоох, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах, аймгийн брэнд бүтээгдэхүүнийг тодруулах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Намрын баяр” үзэсгэлэн худалдаа 9 сарын 16, 17-ны өдрүүдэд Чингис хотын төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Энэ үеэр “Эрүүл хүнс-2022”, “Шинэ ургацын баяр-2022”, “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа тус тус зохион байгуулагдана.
“Эрүүл хүнс-2022” үзэсгэлэн худалдаанд шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэсэн 3 төрлөөр шалгаруулна.
“Шинэ ургац-2022” үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос шилдэг ногоочин-3, даршилж ногоо, боловсруулсан жимс, жимсгэнэ төрлөөр тус бүр 1, нийт 5 төрлөөр шалгаруулна.
“Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанд шилдэг мод, модон эдлэл, гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, арьс ширэн эдлэл, брэнд бүтээгдэхүүний багц, шинэ санаа шилдэг бүтээл зэргийг шалгаруулна.
 
 
 
НИЙТЭЛСЭН: 2022-09-13 өдөр 18:48:5 цаг