40 ГАРУЙ АЖ АХУЙ НЭГЖ, 700 ГАРУЙ ИРГЭД 32.1 МЯНГАН ГА-Д ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ
2022 оны тариалалтад 18 сум 5 тосгоны 40 гаруй аж ахуйн нэгж, 700 гаруй иргэн үр тариа, төмс, хүнсний ногоо, тосны ургамал, ногоон тэжээл, эмийн ургамал зэрэг таримлуудыг нийт 32.1 мянган га-д тариалсан. Үүнээс: Үр тариа 18.1 мянган га-д, тосны ургамал 10.2 мянган га-д, ногоон тэжээл 3.1 мянган га-д, төмс 296 га-д, хүнсний ногоо 344 га-д, царгас 13 га-д, хунчир 148 га-д тус тус тариалалт хийсэн байна.
Аймгийн ХХААГ-аас тариалан бүхий сумдад ургацын урьдчилсан баланс тогтооход ургацын нийт талбайн 83.5 га нь тэжээл шилжсэн, 969 га нь ургац алдсан байна.
Тариалт, хураалтын балансаас үзхэд үр тариа 17517 га-с 22154,4 тн, улаанбуудай 15701 га-с 19786.3 тн, тосны ургамал 9792 га-с 6355 тн, ногоон тэжээл 3240 га-с 7891 тн, төмс 296 га-с 3552 тн, хүнсний ногоо 344 га-с 4816 тн тус тус хураан авах урьдчилсан баланс гараад байна.
НИЙТЭЛСЭН: 2022-08-25 өдөр 21:31:3 цаг