Хоршоологчдын улсын улсын зөвлөгөөн

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд Хоршоог дэмжих жилийн хүрээнд Улсын хоршооллын зөвлөгөөн зохион байгуулагдаж байна ✅✅✅

 
‘Хоршоологчид төгс дэлхийг бүтээнэ’ уриан дор 6 сарын 29-с 7 сарын 01-ний өдрүүдэд Улсын хоршоологчдын зөвлөгөөн Баян-Овоо суманд зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, ЖДҮГ-ын мэргэжилтнүүд, Хөдөө аж ахуйн бирж , МХХ,  МХААХҮХолбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа болон гишүүд,  МХЗХҮХ, Хоршооны мэдээлэл сургалтын төв,  21 аймаг, нийслэлийн хоршоодын төлөөлөл, Хүнс, хөдөө аж ахуйн газрын ЖДҮ, хоршоо хариуцсан мэргэжилтнүүд,  зочин төлөөлөгчөөр эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан, Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гишүүнчлэл бүртгэлийн хэлтсийн менежер Б.Гантөмөр зэрэг 120 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. Зөвлөгөөнийг нээж ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар үг хэллээ. Энэхүү зөвлөгөөн маань хоршооны бүтцэд тулгуурлан хүнсний хэрэгцээг хангах, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, амьдралын чанарыг сайжруулах, хоршооллын хөдөлгөөнийг олонд таниулж хоршоог олон улсын хөгжлийн түвшинд нийцүүлэн хөгжүүлэх зорилготой юм. Зөвлөгөөний үеэр төрөөс баримталж буй бодлого, орон нутгаас хоршооны хөгжлийг дэмжих талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, биржийн арилжаанд хоршоо оролцох боломж үр ашгийн талаарх мэдээлэл, хоршоодын сайн туршлага, хоршоологчдын бүтээгдхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
НИЙТЭЛСЭН: 2022-06-30 өдөр 11:26:0 цаг