“Монгол мал” үндэсний хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.3.3.4 дахь заалтыг хэрэгжүүлэх, “Бог малын хээлтүүлэгчийг үзлэг ангилалтанд хамруулж, хөрөнгө зарцуулах тухай” аймгийн Засаг даргын 2022 оны 04 сарын 06-ны өдрийн А/178 дугаартай захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зохион байгуулалт хийж ажиллаж байна. 2022 оны 05 сарын 2-10-ны хооронд Аймгийн хэмжээнд “Мал үржүүлэг ажил үйлчилгээний 8 нэгж”, 8 сумын 20 багийн 31 өрхийн 5710 толгой хээлтүүлэгчийг үзлэг ангилалтанд хамруулаад байна. Нийт ангилалтанд хамрагдах хээлтүүлэгчээс 19.8 хувь буюу 5710 толгой хээлтүүлэгч, хуц 3939 толгой буюу 22.1 хувь, ухна 1771 толгой буюу 16.1 хувийг тус тус үзлэг ангилалтанд хамруулсан байна.