НӨӨЦИЙН МАХНЫ ХУДАЛДААГ 8 ЦЭГЭЭР ДАМЖУУЛАН ХУДАЛДАН БОРЛУУЛЖ БАЙНА

 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан махны үнийн тогтвортой байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөнгөлөлттэй үнээр нөөцийн мах худалдаалах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах, урамшуулал олгох ажлын хэсэг байгуулагдаж, сонгон шалгаруулалт явагдсан. Нөөцийн мах худалдаалах аж ахуйн нэгжээр “Дээдсийн сүрэг ” ХХК шалгарсан. Тус аж ахуйн нэгж нь Хонины мах нэг кг 8300 төгрөг, Үхрийн мах нэг кг 8900 төгрөгөөр худалдаалж байна. “Дээдсийн сүрэг ” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Хэрлэн сумын 1-6 дугаар багийн "Золжигүүр" дэлгүүр, "Мандах" дэлгүүр, "Хүрэл" дэлгүүр, "Эрчит луу" дэлгүүр, "Хөвчийн жонон" ХХК, "Нарлаг" дэлгүүр, "Баянбүрд", 6-р багийн "Хөвчийн жонон" дэлгүүрийн салбар зэрэг 8 цэгээр дамжуулан нөөцийн мах худалдан борлуулж байна.
НИЙТЭЛСЭН: 2022-05-07 өдөр 12:55:0 цаг