2022.04.06-ны энэ өдөр аймгийн "Тариаланчдын зөвлөгөөн" Чингис хотноо зохион байгуулагдлаа
2022.04.06-ны энэ өдөр аймгийн "Тариаланчдын зөвлөгөөн" Чингис хотноо зохион байгуулагдаж байна.Уг зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХэлтэс, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар болон тариалан бүхий сумдаас 24 аж ахуйн нэгж, 10 иргэн нийт 40 гаруй тариаланчдын төлөөллүүд оролцож байна. Мөн тус зөвлөгөөнд ХХААХҮЯамны Газар тариалангийн бодлого зохицуулалтын газар, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн үйлдвэрлэл, техник технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Оюун-Эрдэнэ, аймгийн Тариаланчдын холбооны тэргүүн Б.Цог, Мэргэжлийн хяналтын газар, УЦУОШГазар, ХААН банк, ХААИСургуулийн агротехнологийн багш Доктор, дэд профессор Л.Даваа, доктор Н.Дамбадаржаа, УХЭШХүрээлэнгийн доктор О.Ариунаа, Газар тариалангийн албаны ахлах менежер Г.Тэгшбаяр нар оролцож тус тус мэдээлэл хийгдэж байна. Цаашлаад хэлэлцүүлгийн ажиллагаа хийгдэж, тариалангийн салбарт тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтээ гаргаж, аймгийн удирдлага болон бусад оролцогчид асуултад хариулт өгч үргэлжилж байна.
Өнгөрсөн онд газар тариалангийн салбарт 40 гаруй аж ахуйн нэгж, 10 гаруй иргэн үйл ажиллагаа явуулж нийт 33,8 мянган га-д тариалалт хийж, үр тариа 16,4 мянган га-с 18,1 мянган тн үүнээс улаанбуудай 15,1 мянган га-с 15.8 мянган тн, ногоон тэжээл 7.5 мянган га-с 20.2 мянган тн, тосны ургамал 6,1 мянган га-с 1,7 мянган тн, хунчир 120 га-с 80 тн, чихэр өвс 20 га-с 30 тн тус тус хураан авлаа. Үүнээс гурилын үйлдвэрт 9,5 мянган тн, мал болон "ШУВУУНЫ АЖ АХУЙ"-н тэжээлд 3,3 мянган тн, борлогдоогүй болон үтрэм дээр 2370 тн, өөрийн үрэмд 754,4 тн тус тус хураан авч борлуулалт хийгдсэн байна.

 

НИЙТЭЛСЭН: 2022-04-08 өдөр 15:40:0 цаг