2022.04.05-ны өдөр аймгийн "Ногоочдын_зөвлөгөөн" Чингис хотноо зохион байгуулагдлаа.
2022.04.05-ны өдөр аймгийн "Ногоочдын_зөвлөгөөн" Чингис хотноо зохион байгуулагдаж байна.Уг зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХэлтэс, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар болон сум бүрээс 80 гаруй ногоочдын төлөөллүүд оролцож байна. Мөн тус зөвлөгөөнд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Оюун-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын газар, ХААН банк, ХААИСургуулийн агротехнологийн багш Доктор, профессор Ж.Оюунгэрэл, доктор Н.Дамбадаржаа, Газар тариалангийн албаны ахлах менежер Г.Тэгшбаяр, "Дэлхийн зөн" ОУБ-ын Бор-Өндөр-II ОНХ-ийн менежер Г.Жаргалбат нар оролцож тус тус мэдээлэл хийгдэж байна. Цаашлаад хэлэлцүүлгийн ажиллагаа хийгдэж, ногоочид салбарын дотоодод тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтээ гаргаж, аймгийн удирдлага болон бусад оролцогчид асуултад хариулт өгч байна.
ЭНЭ ОНД 529 ГА ТАЛБАЙД ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛНА.
Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд төмс 311.4 га-д хүнсний ногоо 235 га-д тариалалт хийжээ. Үүнээс төмс 292 га-с 3385 тн, хүнсний ногоо 234 га-с 2563.6 тн тус тус хураан авсан байна.
Энэ оны хувьд аймгийн хэмжээнд төмс 293 га, хүнсний ногоо 236 га-д тус тус тариалалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2022-04-08 өдөр 15:37:2 цаг