Хэнтий аймгийн "Тариаланчдын зөвлөгөөн"-ийг 04 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд Чингис хотноо амжилттай зохион байгууллаа. Уг зөвлөгөөний хүрээнд “No-till технологи”-ийг сурталчилах, туршлага солилцох талбайн өдөрлөг зохион байгуулагдаж газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл 30 гаруй тариаланч оролцлоо.