2022.03.22 –ны өдөр Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулахаар Автралийн элчин сайдын яамны төлөөллүүд Хэнтий аймагт ажиллалаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга болон төрийн байгууллагын албан хаагчид, боловсролын салбарынхантай уулзалт зохион байгууллаа.
Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яамны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр бөгөөд Монгол улсын хүний нөөцийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Монгол улсын иргэдийг Австралийн их сургуулиудад магистр болон докторын зэрэгт суралцуулахад чиглэдэг.
Тэтгэлэгт хөтөлбөрийн материал хүлээн авах хугацаа жил бүрийн 2 дугаар сард эхлэн 4 дүгээр сард хаагддаг аж. 2022 оны хувьд 2 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 29 нд хооронд өргөдөл хүлээн авна.
Өргөдөл гаргагчид
Та тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар 100 хувь бүх зардалыг Авсралийн талаас гаргана.
Дэлгэрэнгүйг: https://mongolia.embassy.gov.au/ulnbmon.../AAMmongolian.html