Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Швейцарын хөгжлийн агентлагийн хөгжүүлсэн Мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, гарал үүслийн мөшгөх систем, системийн бичиг баримт, системийн эх код болон мэдээллийн санг оюуны өмчийн эрхийн хамт хүлээн авлаа.
Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад анх 1999/2000 онд зудад нэрвэгдсэн малчдад чиглэсэн хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш бэлчээрийн зүй зохистой ашиглалт, зах зээлийн шинэ боломжийг бий болгох, бодлогын таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий “Ногоон алт, Малын эрүүл мэнд” урт хугацааны хөгжлийн төслийг хэрэгжүүлсэн билээ. Тэр үеэс хойш 17 жил өнгөрч, энэ хугацаанд Швейцарын хөгжлийн агентлаг асар арвин туршлага, сургамжуудыг хуримтлуулж мөн саад бэрхшээлүүдийг хамтдаа туулж, хойч үедээ сайн сайхан ирээдүйг бүтээн үлдээхийн төлөө олон сайхан амжилтууд, үр дүнг бүтээсэн юм.