Хүнс хөдөө аж ахуйн газар нь ХХААХҮЯамны 2020 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр "ГУТГААР" байр, 2021 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр "ДЭД" байр тус тус эзэллээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн 2022.03.10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллагдлаа. Уг сургалт, зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтэс, харьяа байгууллагын дарга, захирал болон нийслэл, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар оролцож, 2021 онд салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн томоохон үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, үйл ажиллагааны чиглэл тус бүрд цаашид анхаарах асуудлуудын талаар танилцууллаа.
Энэхүү зөвлөгөөний үеэр манай Хүнс хөдөө аж ахуйн газар нь ХХААХҮЯамны 2020 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр "ГУТГААР" байр, 2021 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр "ДЭД" байр тус тус эзэлсэн амжилтуудыг үзүүллээ. Бид бүхэнтэй хамтран ажиллаж, салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байдаг малчид, газар тариалан эрхлэгч, баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид, Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа.
НИЙТЭЛСЭН: 2022-03-16 өдөр 17:04:2 цаг