2021.12.18 нд УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнийн санаачилгаар "Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага" сэдэвт уулзалт зохион байгуулагдлаа.
УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны үйл ажиллагаа, Төрийн албаны ёс зүйн шинэтгэл, албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, ажлын гүйцэтгэл үр нөлөөг дээшлүүлэх зорилготой тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, тус хорооны ахлах зөвлөх Х.Энэбиш, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон холбогдох албаны хүмүүс оролцсон. Мөн Засаг даргын дэргэдэх 24 агентлагийн дарга нар, байгуулагын ёс зүйн зөвлөлийн дарга нарын хамт танхимаар, сумдын ЗДТГ-ын удирдлагууд, төсөвт байгууллагын дарга эрхлэгч нар цахимаар оролцож, 200 орчим төрийн албан хаагчдын дунд хэлэлцүүлэг өрнөлөө.