Уг арга хэмжээнд 14 сумын 35 иргэн мах, сүү, цагаан идээ, даршилсан ногоо, оёмол бүтээгдэхүүн, гар урлал, зэрэг 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож төв суурин газрын айл өрхөд 8,0 тн мах нийлүүлж 67,0 сая төгрөг, сүү цагаан идээ 15,0 сая төгрөг нийт 82,0 сая төгрөгний борлуулалт хийгдсэн. Энэхүү арга хэмжээний хүрээнд "Шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч", Шилдэг аж ахуйн нэгж", иргэдийг шалгарууллаа. Үүнд: "Шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч"-ээр Баян-Овоо сумын иргэн З.Оюунтуяа /Гар урлал/, Мөрөн сумын малчин Ж.Сэржмядаг/Сүү цагаан идээ/, Батноров сумын иргэн Л.Дуламсүрэн /Цагаан идээний багц/, "Шилдэг аж ахуйн нэгж"-ээр Хэрлэн сумын "Өгөөмөр ХХК", иргэнээр Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Н.Баттулга, Дадал сумын малчин Ү.Эрдэнэчимэг нар тус тус шалгарлаа. Цаашид "ӨВЛИЙН ИДЭШ" арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, иргэдийн хүнсний хангажийг хангахын зэрэгцээ малчдын орлогыг нэмэгдүүлж, тэдгээрийн оролцоонд тулгуурлан "БАТЛАМЖ" олгох бөгөөд энэ нь улс, аймгийн аварга, хошой аварга малчнаар тодруулах үндсэн үзүүлэлтэнд нөлөөлөх гол шалгуур болгож, нийгмийн оролцоог тэгш хангуулахад анхаарах болно. Нэгдсэн арга хэмжээнд амжилттай оролцож төв, суурин газрын айл өрхийн өвлийн идэш бэлтгэх, нөөцлөх боломжийг бүрдүүлсэн малчид болон иргэн, аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье.