
ХХААХҮЯамнаас 2021 онд “Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ыг улсын хэмжээнд зарласан бөгөөд энэхүү аяны ач холбогдол нь мал сүргийг дахин давтагдашгүй хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, хяналт тавих тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх, нийт малын сүргийн бүтэц, хээлтэгч, хээлтүүлэгч малын тохироо, мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдол, шилжилт хөдөлгөөнийг хянахад оршино. Уг ажлын хүрээнд 11 дүгээр сарын 29-30-ны өдөр 21 аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг танхимаар зохион байгуулж, мал бүртгэлжүүлэлтийн аяны хэрэгжилтийг хэлэлцэн, цаашид энэхүү ажлыг эрчимжүүлэх, боловсронгуй болгох чиглэлээ тодорхойлсон бөгөөд Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хамт олон, сумдын Хөдөө аж ахуйн тасаг болон МҮТАҮНэгж хамтран уг аяны хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээрээ улсын хэмжээнд 3 дугаар байр эзэлсэн амжилт үзүүлээд байна.
Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ХХААХҮСайдын 2021 оны “Үржлийн малд үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах ажлын төсвийн хуваарь батлах тухай” А/45 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2021 оны А/203, мал сүрэгт үзлэг ангилалт хийх тухай А/125 тоот захирамжаар сумдын ХААТ-ийн мэргэжилтнүүд болон Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжтэй хамтран 18 сумын 2000 толгой үхэр, 1600 толгой адуу, 11041 толгой хуц, 6339 толгой ухна, нийт 20980 толгой малыг үзлэг ангилалтанд хамруулаад байна.
НИЙТЭЛСЭН: 2021-11-30 өдөр 00:00:0 цаг
Хуваалцах