"Өвлийн идэш" нэгдсэн арга хэмжээ
"Өвлийн идэш" махны өргөтгөсөн худалдаа 2021 оны 11 дүгээр сарын 25–ны өдрөөс 12 дугаар сарын 02-ныг хүртлэх хугацаанд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Хэнтий аймгийн борлуулалт 2021 оны 11 сарын 25-29-ны байдлаар: Мах: Үхрийн мах 35.1 тн, Адууны мах 6 тн, Хонины мах 17.6 тн, Ямааны мах 5.6 тн, нийт 64.3 тн-ыг тус тус борлуулж 520.3 сая төгрөг Цагаан идээ: Цөцгий тос 345 кг, Аарц 1.9 тн, Ааруул 111 кг, Мойлтой тос 105 кг, Шар тос 6 кг, Шимийн архи 300 л тус тус борлуулж 21.8 сая төгрөг, нийт 542.2 сая төгрөгний борлуулалт хийж, нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, айл өрхийн өвлийн идэш бэлтгэх, нөөцлөхөд ченжийн гар дамжуулахгүйгээр гарал үүсэл болон эрүүл ахуйн шаардлагад нийцсэн мах, цагаан идээг шууд малчдын гараас худалдан авах боломжийг бүрдүүллээ.
НИЙТЭЛСЭН: 2021-11-29 өдөр 00:00:0 цаг