Монгол улсын Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутгийн өрхийн үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилан таниулах, бизнесийн түншлэлийг тогтоох, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах, сумын брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зорилгоор "Дадал намрын баяр" нэгдсэн арга хэмжээг 2021.11.08-ны өдөр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Дадал сумын Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн тасагтай хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд 3 аж ахуйн нэгж, 2 байгууллага, хилийн 3 застав, сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, талх нарийн боовны 1 цех, 1 ахмадын бүлэг, 5 малчин, 13 өрхийн үйлдвэрлэгч давхардсан тоогоор нийт 426 нэр төрөл бүхий өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ оролцож, сумын иргэдэд эрүүл хүнс болон гар урлалын бүтээгдэхүүнээр үйлчиллээ.
Уг арга хэмжээг зохион байгуулахад Ковид 19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хариуцлагын гэрээ байгуулж, заалны 50 хувьд үйлчлүүлэгчид байхаар тооцож, арга хэмжээ авч зохион байгууллаа.
"Дадал намрын баяр 2021" үзэсгэлэн худалдааг зохион байгуулах удирдамжийн дагуу дараах шилдэг бүтээгдэхүүн, шилмэл малыг тодруулж урамшууллаа.
Үүнд:
Шилдэг зохион байгуулалттай байгууллага - Хилийн 0287-р анги
Хүнсний ногоо төрөл - "Чулуут" ахмадын бүлэг
Жимс, жимсгэний төрөл - Хилийн 0287-р ангийн Цагаанчулуутын застав
Гурилан бүтээгдэхүүн төрөл - Баян-Овоо багийн өрхийн үйлдвэрлэгч Б.Мөнхтуяа
Гар урлалын бүтээгдэхүүн төрөл - Баян-Овоо багийн гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Э.Золжаргал
Шилмэл хээлтүүлэгч төрөл, тэргүүн байр - Балж багийн малчин С.Түвшин Цагаан шар эрээн бух
Шилмэл хээлтүүлэгч төрөл, дэд байр - Баян-Овоо багийн малчин Г.Золбоогийн Цагаан цоохор бух
Шилмэл хээлтэгч төрөл, тэргүүн байр - Баян-Овоо багийн малчин Г.Золбоогийн Шар эрээн үнээ
Шилмэл хээлтэгч төрөл, дэд байр - Балж багийн малчин Л.Алтан-Одын Шар эрээн үнээ
Өсвөр хээлтүүлэгч төрөл, тэргүүн байр - Балж багийн малчин Л.Алтан-Одын Мухар ухаа халзан бух
Өсвөр хээлтэгч төрөл, тэргүүн байр - Баян-Овоо багийн малчин Б.Төртүвшингийн Цагаан бяруу
Өсвөр хээлтэгч төрөл, дэд байр - Баян-Овоо багийн малчин Б.Төртүвшингийн Ухаа халзан шүдлэн тус тус шалгарлаа.
НИЙТЭЛСЭН: 2021-11-08 өдөр 00:00:0 цаг
Хуваалцах