2021 оны 10 сарын 15-нд Хөдөө аж ахуйн бирж, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын төлөөлөл тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар ажиллаж, энэ үеэрээ Нэмүү өртгийн сүлжээний үйл ажиллагааны мастер төлөвлөгөө боловсруулж буй талаараа танилцуулсан бөгөөд Хэрлэн сумын хүнсний зах, малын бой, ноос угаах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн цаашлаад Баян-Овоо суманд малын түүхий эдийн агуулах байгуулах ажлаар ирснээ танилцуулан манай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн, түүнийг бүрдүүлэгч салбаруудын эзлэх хувь хэмжээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэр төрлийн талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцлаа.